fbpx

Бид асуудлыг өгөгдөлд үндэслэн шийддэг

Өгөгдлийн хэмжээ, тархац, утга агуулга өдөр ирэх тусам улам нэмэгдсээр байгаа билээ. Бидний шийдэл бизнесийг тань чиглүүлэх бодит мэдээллийг өгөх болно.

Бидний Үйлчилгээ

Ахисан түвшний анализ

Өгөгдөл дээр суурилан аналитик мэдээллийг авснаар үйл ажиллагаагаа сайжруулж, зардлаа багасгаж чадна.

Клоуд Ай Моделууд

Өөрийн бизнесийг хурдасгахын тулд бизнесээ cloud дээр machine learning-тэй холбоно уу.

Дата шинжлэх ухаан зөвлөгөө

Машин сургалт эсвэл ахисан түвшний аналитикийн шийдлүүдийг хурдан гаргахын тулд мэргэжилтний тусламжийг аваарай.

Бидний бүтээгдэхүүнүүд

Манай үүлэн хэрэглээний програмууд нь таны бизнестээ шууд ашиглаж болох нөөцүүд юм.

Бидний тухай

Mongol.ai нь хувийн хэвшлийн салбар болон олон нийтэд ахисан түвшний аналитик, машин сургалт, дата мэдээллийн шинжлэх ухааныг түгээх зорилгоор 2018 онд байгуулагдсан.

Ашигтай мэдээллийг гаргаж авах

Дата мэдээлэл гэдэг яг л газар доорх олборлогдоогүй эрдэнэстэй адилхан юм. Бид танай бизнесийн өгөгдөл дээр шинжилгээ хийн бизнесийг тань бүх талаас нь сайжруулах ашигтай мэдээллийг олж авахад тань тусална.

Зардал багасгах

Долоо хоног бүр нэг л тайланг дахин дахин хийж цагаа гарздахаа больцгооё. Дахин давтагддаг ажлуудыг багасгаж хүний тусламж, хараа хяналт шаардагддаггүй автоматжуулалтыг нэвтрүүлцгээе.

Шинэ бүтээгдэхүүн гаргах

Machine learning нь таны үйлчлүүлэгчдэд тохирох бүтээгдэхүүнийг бий болгох шинэ боломжийг нээж өгч чадна.

Нийгмийн сайн сайхан

Авьяас чадвараа ашиглан Монгол улсаа хөгжүүлэх нь хүн бүрийн үүрэг гэдэгт бид итгэдэг. Бид нийгэмд тустай бүтээгдэхүүн гаргахын тулд аливааг бүтээхэд цаг заваа зориулдаг.

Роберт Ритз – Дата эрдэмтэн

Роберт нь өгөгдөл, өгөгдөл дээр суурилан асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй. Менежментийн зөвлөгөөний чиглэлээр мэргэшсэн ба Mongolian Data Stories-ийн үүсгэн байгуулагч юм.

Баяраа Зоригт – MBA

Баяраа нь санхүүгийн шинжилгээний өргөн цар хүрээний мэдлэгтэй. Тэрээр хэрвээ бизнес эрхлэгчид Монголын эдийн засгийг хөгжүүлэх ухаалаг шийдвэрүүдийг гаргаж чадах юм бол Монголын ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэдэг.

Copyright © 2019 Mongol.ai. All rights reserved.